ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын тэсэрч, дэлбэрэх бодисоос хамгаалах тусгай бүлгийн дарга, дэслэгч Э.Анхбаяр Бүгд Найрамдах Армени Улсад зохион байгуулагдсан “Байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан саадаар том хэмжээний ачаа тээвэрлэх нь” сэдэвт дадлага сургалтад хамрагдлаа.
Тус сургалтыг Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага, Орос-Арменийн хүмүүнлэгийн тусламжийн төв хамтран зохион байгуулсан бөгөөд Армени, Ардчилсан Алжир, Киргиз, Ливан, Серби, Арабын Бүгд Найрамдах Египет, Малайз, Монгол, Йордан, ОХУ-ын нийт 10 офицер оролцсон юм.
Сургалт байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой аюулт үзэгдэл, ослын улмаас үүссэн нурангиас аврах ажиллагаа явуулахад механикжсан өргөгч тээврийн хэрэгсэл, өндрөөс аврах ажиллагааны багаж, хэрэгслүүд болон гар доорх багаж хэрэгслийг ашиглан том оврын хүнд жинтэй нуранги, бусад зүйлсийг хэрхэн хөдөлгөх, зөөвөрлөн холдуулах, ажиллагааны үеийн аюулгүй байдлын талаар танхим, дадлага хосолсон хэлбэрээр явагдсан. Тухайлбал механикжсан өргөгч тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй нөхцөлд гар доорх материал болон өндрөөс аврах ажиллагааны багаж, хэрэгсэл ашиглан том хэмжээний барилгын нуранги, хад чулуу, нэрвэгдэгч зэргийг хэрхэн өргөж зөөвөрлөх талаар танхимаар олж авсан мэдлэгээ бататгах дадлага сургалтуудад оролцсон юм.
| Цагдаагийн дэслэгч Э.Анхбаяр Армени Улсад туршлага солилцжээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34