Баянзүрх дүүргийн 17, 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж байна. Үүний дараа Цагдаагийн гудамжны авто замыг шинэчлэх юм. Тодруулбал, эхний ээлжинд "Оргил" худалдааны төвөөс Хилчингийн уулзвар хүртэлх 800 метр авто замыг шинэчилнэ. Хоёрдугаарт, хилчингийн уулзвараас Офицеруудын тойрог хүртэлх авто замыг шинэчилнэ. Эдгээр замын талаар болон ойрын өдрүүдэд хийж дууссан авто замуудын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр ““Да хүрээ” зах 1 дэх өдөр амардаг. Энэ өдрийг ашиглан Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж байна. Энэхүү 14 метр өргөн, 4 эгнээ авто замыг аравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд шинэчилж дуусахаар төлөвлөсөн. Бид аль болох хугацаанаас нь өмнө ажлыг дуусгаад хөдөлгөөнийг нээнэ. Тиймээс иргэд та бүхэн зорчих замаа төлөвлөж, хүлээцтэй байхыг хүсье. Бид зам засварын талаар мэдээллийг тогтмол хүргэж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанхуарангийн 1.5 км урт, 4 эгнээ авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ. Циркийн уулзвараас "Барс" захын уулзвар хүртэлх авто зам, Хүннүгийн гудамжны авто замын урд эгнээг шинэчилж дууслаа. Өнөөдөр Хүннүгийн гудамжны хойд эгнээг хааж, засвар, шинэчлэлт үргэлжилнэ. Ойрын өдрүүдэд нийт засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилнэ. Тиймээс хаасан замуудын талаар мэдээллийг Улаанбаатар мэдээ пэйж хуудсаас авч байгаарай” гэв.
Түүнчлэн цаг агаар шөнөдөө хасах хэм рүү орж байгаагаас шалтгаалж өдрийн цагаар замын хучилтыг хийж байгаа билээ.
| Б.Одбаяр: Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх замыг 4 эгнээ болгож, шинэчилж байна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34