Монголын хөлбөмбөгийн залгамж халааг бэлтгэх, чадварлаг тамирчдыг нээх илрүүлэх зорилго дор “TRAINING CAMP IN MONGOLIA” арга хэмжээг энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Ач холбогдол нь ур чадвар өндөртэй нийт 11 тоглогчийг сонгож, цаашид Английн алдарт “Фүлхэм” клубын 2025 оны бэлтгэлд хамруулах ба энэ удаагийн сургалтад 30 гаруй багийн 6-16 нас (6-9, 10-12, 13, 14-16 нас )-ны нийт 160 хүүхэд хамрагдаж байгаа юм.
Сургалтыг “Фүлхэм” клубын өсвөрийн академийн дасгалжуулагч Мэттью Бриггс, Янник Жин нар удирдан явуулж буй бөгөөд оролцогч болгонд “Фүлхэм” клубын сертификат гардуулж, ирээдүйн өсвөрийн хөлбөмбөгчдийн суурийг бэлдэж байгаа нь тэмдэглүүштэй зүйл. Сургалтын нээлтийн ёслолд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, БТСУХ-ны дарга О.Баттулга, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, “Фүлхэм” клубын Түншлэл хариуцсан захирал Филиппа Уильям нарын хүндтэй эрхмүүд оролцлоо.
“Фүлхэм” клубтэй өмнө нь байгуулсан тохиролцооны хүрээнд энэхүү сургалтыг олон давтамжтай зохион байгуулах тул бүртгэлд оролцож амжаагүй хүүхэд багачууд дараагийн сургалтад оролцох боломжтой аж. Үүнээс гадна 145 жилийн түүхтэй Английн Премьер лигийн алдарт “Фүлхэм” багийн хаягаар дамжуулан Монгол Улсыг дэлхий дахинаа сурталчлан таниулах, Лондон хотод байрладаг 24 мянган хүний суудалтай хөлбөмбөгийн стадионд ““Go Mongolia” брэндийг таниулах юм.
| "Training camp in Mongolia"-д 160 хүүхэд хамрагдаж байна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34