Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй замын засвар болон энэ долоо хоногт засварт орох замуудын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас/НЗХГ/ мэдээллээ.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр "Улаанхуарангийн 1.5 километр урт, дөрвөн эгнээ бүхий зам засварын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж, аравдугаар сарын 7-ны 02:00-03:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг нээнэ.
"Да хүрээ" зах өнөөдөр буюу Даваа гарагт амрах учир Эрдэнэтолгойн уулзвараас "МТ" ШТС-ын уулзвар хүртэлх авто замын ажил эхэлж байна. Тус зам нь 14 метрийн өргөнтэй, дөрвөн эгнээтэй бөгөөд засварын ажлыг аравдугаар сарын 7-8-нд хийж дуусгахаар төлөвлөсөн. Уг замыг засах тухай мэдээллийг аравдугаар сарын 4-нөөс олон нийтэд болон ААН, байгууллагуудад мэдэгдсэн байгаа.

Эрдэнэтолгойн уулзварын замыг засаж дууссаны дараа аравдугаар сарын 8-нд Цагдаагийн гудамжны зам засварын ажил эхэлнэ. Ингэхдээ эхний ээлжид Оргил худалдааны төвөөс Хилчингийн уулзвар хүртэлх 800 метр, дараагийн ээлжид Хилчингийн уулзвараас Офицеруудын тойрог хүртэлх замыг засах юм.
Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан өдрийн цагаар замын хучилтын ажлыг хийж байгаа.
Өнөөдрийн байдлаар Улаанхуаран, Нарны замд Барс захын уулзвар, Хүннүгийн гудамжны урд талын замыг засаж дуусаж байна. Үргэлжлүүлэн Хүннүгийн гудамжны хойд талын замыг засна.
Нисэхийн тойргоос Архивын Ерөнхий Газар хүртэлх зам засварын ажил дуусаж, хөдөлгөөнийг нээхэд бэлэн боллоо.
Энэ долоо хоногт зам засварын ажил үргэлжлэх тул зам хаах тухай мэдээллийг 72 цагийн өмнө мэдэгдэж байгааг иргэд хүлээн авч, ажлаа зохицуулж байхыг зөвлөе" гэв.
| Б.Одбаяр: Энэ долоо хоногт Эрдэнэтолгойн уулзвар, Цагдаагийн гудамжны замыг засаж шинэчилнэ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34