Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамуратай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Хамтарсан Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалж, илүү хурдан, эрчимтэй хөгжлийг бий болгох гэдгийг Ерөнхий сайд онцлоод бүсчилсэн хөгжлийн шинэ төлөвлөлтийг хийж, хөгжлийн 14 мега төсөл, нийгэм, эдийн засгийн 14 реформыг хэрэгжүүлэхээр зорьж байгааг хэллээ. Мөн Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оноос хойш жил бүр 1,000 ам.доллароор нэмэгдэж, 2023 онд 6,000 ам.доллар давсан бол энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэг хүнд ногдох ДНБ 6,800 орчим ам.долларт хүрэхээр тооцоолж байна. Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний салбарыг шинэчлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгааг онцлов. Эдгээр ажлыг хийхэд тус сангийн зөвлөгөө чухлыг тэмдэглэлээ.

Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамура Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого үргэлжлэн хэрэгжиж, улс төрийн болоод эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдсэнийг сайшаалаа. Монгол Улсын Засгийн газраас тавьж буй макро эдийн засгийн зорилт, арга хэмжээ, реформыг хэрэгжүүлэхэд ОУВС дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгийг онцлов.
Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй эрчим хүч, бүсчилсэн татварын реформыг эдийн засгийн эрсдэл, сөрөг нөлөө багатай, үр дүнтэй хийх талаар зөвлөмж өгч хамтран ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхий сайдын дэргэд “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо ажиллаж буй. Тус хороонд Олон улсын валютын сан болоод Монгол Улстай хамтарч ажилладаг олон улсын байгууллага, донор байгууллагуудыг орж ажиллахыг Ерөнхий сайд урилаа.

| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын валютын сангийн дэд тэргүүнийг хүлээн авч уулзлаа |
Зөрчил илрүүлсэн иргэдийн урамшууллыг улиралд нэг удаа олгож, орлогын албан татвар суутгана
2025-11-12 10:40:00
Хүүхэд нь томуу туссан эцэг, эхэд дараах тохиолдолд цалинтай чөлөө олгоно
2025-11-12 09:30:22
Амралтын өдрүүдээр эрс хүйтэрнэ
2025-11-12 09:00:00
2025-11-11 17:28:03
Гэвш А.Батцэнгэл: Хүнд өдөрт 50,000-60,000 бодол төрдөг бөгөөд тархи юуг нь ч ялгалгүй хүлээж авдаг
2025-11-11 16:26:43
Угаар мэдрэгч дуугарснаар дөрвөн хүүхэд сэрж, түймрээс сэргийлжээ
2025-11-11 16:16:06
Ерөнхийлөгчийн дүү тойргоо усалж, харааны шилийг БНСУ-д захиалан хийлгүүлж байна
2025-11-11 15:31:02
Шинэ зуун мод буюу Хүннү хотын загварын үзэсгэлэн нээгдлээ
2025-11-11 14:13:29
2025-11-11 13:55:39
Ноён хутагтын зохиосон “Цагаан толгой” сурах бичгийг хэвлэлээ
2025-11-11 13:31:17
2025-11-11 12:55:16
2025-11-11 12:32:55
Үндэсний их баяр наадмын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлалаа
2025-11-11 12:11:36
Морин спортын холбооны ойн барилдаан болно
2025-11-11 12:00:48
2025-11-11 12:00:11
2025-11-11 11:39:10
2025-11-11 11:05:13
Асаалттай орхисон "Prius-20", "Sonata" машиныг нь хулгайлжээ
2025-11-11 10:51:23
2025-11-11 10:13:09
2025-11-11 09:44:17
“Ноорог”-ийн О.Уламсайхан маргааны улмаас бусдад хутгалуулж, биеийн байдал хүнд байна
2025-11-11 09:34:13
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2025-11-11 08:06:44
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно
2025-11-11 08:05:45