Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам” нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнаж 88 км үргэлжилнэ.
Уг замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих шийдвэрт хүрч, УИХ, Засгийн газрын хуралдаанаар батлаад байсан. Тэгвэл одоогийн байдлаар зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж дууссан.
Ирэх долоо хоногт олон улсын зөвлөх үйлчилгээний нээлттэй тендерийг зарлахаар болсон байна. Энэ талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатараас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотод түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд томоохон төслүүд хэрэгжинэ. Энэ ажлын хүрээнд “Шинэ тойрог зам”-ыг инженерчлэх олон улсын зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж дууссан. Ирэх долоо хоногт олон улсын нээлттэй тендер зарлахад бэлэн болсон” хэмээн хэллээ.
Уг шинэ тойрог замыг барьснаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, олон улсын транзит тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, замын хөдөлгөөний зорчилтын хурдыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой.
Мөн Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон улсын түвшний огтлолцол зам болохоороо Монголдоо анхдагч бөгөөд онцлог зам болох юм.


“Шинэ тойрог зам” нь хойд чиглэлдээ Дархан болон баруун аймгуудын чиглэлийн замын уулзвараас Орбит-Найрамдал чиглэлд салах уулзвар болон Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь эх, Цагаандаваа, Улиастайн авто замыг дайран Баянзүрхийн гүүр хүрэх бөгөөд нийт 55 км урт байх юм. Харин урд чиглэлдээ Баянзүрхийн товчооноос Туул голын хойд эргийг дагаж, нийт 33 км үргэлжилнэ.
Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замыг барихаар ажлын зураг төслийг шинэчилж байгаа бөгөөд 2025 онд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Уг Туулын хурдны зам нь мөн 33 км үргэлжилнэ. Анхны зураг төслийг дөрвөн эгнээ замтай байхаар хийсэн бол зураг төслийг шинэчилснээр зургаан эгнээ болох юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Шинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх долоо хоногт зарлана |
2026-03-11 10:39:32
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:42:19
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21
2026-03-10 17:10:40
2026-03-10 16:47:10
Алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтад зарим ангийг нэмнэ
2026-03-10 16:40:09
Улсын эмнэлгийн төлбөртэй өрөөний ₮22,4 саяыг тасгийн эрхлэгч нь өөртөө авчээ
2026-03-10 16:28:27
Дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллээс хамгаалах аянд Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар хамтран ажиллана
2026-03-10 16:11:44
2026-03-10 14:12:21
Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна
2026-03-10 13:30:57
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 12:23:00
2026-03-10 11:33:35
Улаанбаатар трамвайтай болсноор 250 ажлын байр бий болж, оргил цагаар 13,400 иргэн зорчино
2026-03-10 10:51:10
Маргаашаас хүүхдийг малд явуулахгүй, хол замд сэрэмжтэй гарахыг анхаарууллаа
2026-03-10 10:37:04
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорино
2026-03-10 10:21:51
2026-03-10 10:03:58
Өнгөрсөн оны IV улиралд МАН хамгийн их буюу ₮310 саяын хандив авчээ
2026-03-10 09:41:18
2026-03-10 09:31:45
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00