Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид намрын ургац хураалтад оролцож, тариалангийн бүс нутгуудад ажиллаж байгаа билээ.
Тэгвэл ургац хураалтын ажил шувтрах шатандаа орж, ажлаа гүйцэтгэж дууссан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн түрүүч, байлдагч нар намрын ажлаас бууж, ангийн байрлалдаа шилжсээр байна.
Төв, Сэлэнгэ аймгуудад намрын ургац хураалтыг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний 120, 256, 336 дугаар ангийн зарим томилгоот бүлгүүд 10 дугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд ангийн байрлалдаа шилжсэн бөгөөд газар тариалан эрхлэгчид “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархал дэвшүүлж, цэргийнхний хүчээр эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл, эко хүнсний ногоогоор ард түмнээ хангах болсондоо баяртай байна. Сахилга зохион байгуулалт, төлөвлөлттэй, хөдөлмөрч шилдэг залуусыг цэргийн албаар дамжуулан нийгэмд бэлтгэн оруулж байгааг нь хараад бахархаж байна” хэмээгээд хугацаат цэргийн алба хаагчдыг ажлын байрт урьсаар байна.
Ташрамд дурдахад, 10 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд ургац хураалтад гарсан түрүүч, байлдагч нар намрын ажлаас бууж, ангийн байрлалдаа шилжинэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

| Ургац хураасан түрүүч, байлдагч нар намрын ажлаас бууж эхэлжээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34