Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт" сэдэвт сургалтыг Баруун бүсийн төв-Ховд аймагт энэ сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газрын "Эцэг, эхийн зөвлөл"-ийн гишүүн алба хаагчид хамрагдаж, сургагч багшийн гэрчилгээгээ гардан авлаа.
“Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга есдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын зочин багш мэдээлэл өгч, Онцгой байдлын байгууллагын “Хүүхэд хамгааллын бодлого”-ын хүрээнд эцэг эхийн зөвлөлийн ажиллах журам, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Мөн гамшиг, онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулдаг туршлага, мэдээллээ хуваалцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн, алба хаагчдыг чадавхжууллаа.
| "Эцэг, эхийн зөвлөл"-ийн гишүүн алба хаагчид сургалтад хамрагдлаа |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34