Япон улсад газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, далайн хар салхи, хөрсний гулгалт зэрэг байгалийн олон гамшгууд ойр ойрхон тохиолддог.
Энэ хэрээрээ байгалийн гамшигтай тэмцэх үйлсэд ихээхэн анхаарал хандуулдаг юм.
Энэ жил тус улсад албан ёсны бүртэл эхэлсэн 1898 оноос хойших хамгийн халуун зун болсноос гадна долдугаар сард хамгийн их хур тунадас унаж, үерийн томоохон гамшиг нүүрлэж байв.
Тиймээс Токио хот газар доорх асар том ус зайлуулах байгууламжаа нэмж өргөтгөхөөр төлөвлөсөн байна.
“Сүмийн цогцолбор” хэмээх энэ байгууламжийг албан ёсоор “Metropilitan Outer Area Underground Discharge Channel” гэж нэрлэдэг.
2006 онд ашиглалтад орсон уг системийг байгуулахад 13 жилийн хугацаа, 230 тэрбум иен зарцуулж байжээ.
Ашиглалтад орсон цагаасаа хойш энэ байгууламж 150 тэрбум иений үерийн хохирлоос сэргийлсэн гэж Японы засгийн газар тооцоолдог юм байна.
Инженерийн гайхамшигт бүтээлээс гадна жуулчдын үзвэр, кино зураг авалтын талбар болон ашиглагддаг.

Олимпын стандартын 100 бассейнтай тэнцэх багтаамжтай энэ байгууламж тус бүр нь 551 тонн жин, 18 метр өндөр 59 ширхэг аварга баганатай тул дотроосоо ямар нэг сүм мэт сүрдмээр харагддаг байна.
Токиогийн ойр орчмын голууд үерлэхэд хальсан ус нь 6.3 км урт хонгилоор дамжин энд хуримтлагддаг ажээ.
Энэ оны зургаадугаар сард уг байгууламж дөрвөн удаа ус цуглуулсан нь өнгөрсөн оны нийт ашиглалтын тооноос илүү гарсан юм байна.
Тухайлбал Шаншан далайн хар салхины үеэр энэ байгууламж Tokyo Dome бэйсболын стадионыг дөрвөн удаа дүүргэх хэмжээний усыг цуглуулснаа сүүлд Эдогава гол болон далайд аюулгүй гадагшлуулжээ.
Хэдийгээр ийм өндөр хүчин чадалтай ч уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж байгаатай холбогдуулан Японы эрх баригчид Токио хотын ойролцоо дахин нэг томоохон төслийг эхлүүлсэн байна.
2027 онд ашиглалтад орох шинэ байгууламж нь Ширако, Канда голуудын савнаас хальсан усыг цуглуулаад 13 км урт үргэлжлэх хонгилоор Токиогийн буланд цутгадаг байх юм.
Эх сурвалж: Thomson Reuters
| Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Токио хот газар доорх “сүмийн цогцолбор”-оо өргөтгөж байна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34