Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Тухайн байршилд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас ажиллаж, барилгын явцтай танилцжээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном ““Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн газрыг чөлөөлж, доороо 109 автомашины зогсоолтой ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг 1.5 га талбайд барих ажлын явцтай танилцлаа. 2025 оны хавар тохижилтын ажлыг хийгээд зун нь ажлыг хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр ногоон байгууламж, авто зогсоолын асуудлыг нэг дор шийдэх учраас иргэд ч эергээр хүлээж авч байгаа” гэв. Энэ үеэр ажлыг гүйцэтгэгч “Бодь пропертийз" компанийн гүйцэтгэх захирал Б.Тэгшбаяр ажлыг төлөвлөгөөний дагуу өдөр, шөнийн ээлжээр тасалдуулахгүй явуулж буйг онцлоод энэ онд газар доорх барилга байгууламжийг хийж дуусгана. Өвөл дотор заслыг нь хийнэ. 2025 оны хавар гадна тохижилтын ажлыг эхлүүлнэ гэдгийг хэлсэн юм.

Одоогийн байдлаар газар шорооны ажил дууссан. Барилгын суурийг ухаж, суурийн арматур, хэв хашмалын ажлыг хийсэн, өнөө шөнө суурийн бетоныг цутгана. Өмнөх цахилгаан холбооны шугамуудыг нүүлгэн шилжүүлж, буцаан хэвийн ашиглалтад оруулж, техникийн комисст хүлээлгэн өгсөн. Гадна дулааны шугам сүлжээний ажил дуусаж буй.

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд иргэдээс санал авч, 96 хувийн саналаар дэмжсэн байдаг. Энэ хүрээнд иргэдэд тухайн байршилд ямар ажил хийх талаар тогтмол мэдээллийг хүргэж, орон сууцны орцонд барилгын ажлыг 24 цагаар гүйцэтгэж буй талаар зарлал байршуулах, иргэдийг тав тухтай байлгах үүднээс өглөө бүр барилгын ажлын цэвэрлэгээг тогтмол хийж байгаа талаараа мөн гүйцэтгэгчийн зүгээс хэллээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном гүйцэтгэгч “Бодь пропертийз" компанийг цаашдаа ч төлөвлөгөөний дагуу хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй байдал, стандартыг хангаж барилгын ажлыг явуулаарай гэсэн зөвлөмж өглөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Б.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34