Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд шинээр авто замын бүтээн байгуулалтыг хийх юм.
Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишгээр шинээр барихаар газар чөлөөлж байгаа аж.
Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодруулахад “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигт Улаанбаатар хотын холбоос гол замуудыг шинэчлэх зураг төслийг боловсруулсан.
Нарны замын зүүн талаас Амгаланг холбох 3.7 км авто зам барих газрыг чөлөөлж эхэлсэн. Мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлахад бэлэн болоод байна. Уг шинэ зам Амгалан орчимд хотын зүүн тийш гарах хөдөлгөөний урсгалыг багасгаж, авто замын сонголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой зам юм.
Түүнчлэн Сэлбэ голын баруун эрэгт буюу Америк элчингийн зүүн хойно, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн талаас Дарь эх, Хайлаастыг холбосон гүүр хүртэл 2.7 км авто замын зураг төслийг боловсруулсан, батлуулах шатандаа явж байна.
Энэ зам холбогдсоноор Арслантай гүүрнээс хойш Долоон буудал хүртэл босоо коридорын авто замын сүлжээ бүрдэх давуу талтай” гэв.





Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишгээр шинээр барина |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34