БЕЙРУТ, 2024 оны аравдугаар сарын 3 /DW/. Бейрут хотын төвийг онилсон Израилын агаарын цохилтод өртөн таван хүн амиа алдаж, найман хүн шархадсан тухай Ливаны Эрүүл мэндийн яам өнөө өглөө мэдээлжээ.
НҮБ-ын байр, Ерөнхий сайдын ажлын албаны байр, Ливаны парламентын байрнаас холгүй орших Башура дүүрэг дэх нэгэн орон сууцны барилга агаарын цохилтод өртсөн байна. Цохилт өгөхийн өмнө ямар нэгэн анхааруулга өгөөгүй гэж Associated Press агентлаг мэдээлжээ.
Хезболлагийн мэдэлд байдаг “Аль-Манар” телевизийн суваг мэдээлэхдээ, уг цохилт нь Хезболлагийн эрүүл мэндийн төвийг онилсон байна. “Хезболла” бол Иранаас дэмжлэг авдаг Ливан дахь шиит шашинтнуудын улс төрийн нам, зэвсэгт бүлэглэл юм. Тус бүлэглэлийг АНУ, Герман болон сунни урсгалыг дагадаг Арабын хэд хэдэн улс "террорист байгууллага" гэж үздэг бол Европын Холбоо зэвсэгт жигүүрийг нь террорист бүлэглэлийн жагсаалтад оруулсан байна.
"Израил ба Хезболлагийн мөргөлдөөний явцад шархадсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаагийн улмаас Ливаны эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж байна" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус лхагва гарагт мэдэгджээ.
Тэрбээр олон нийтийн сүлжээний хуудсандаа бичсэнээр, Ливанд амиа алдагсдын тоо нэмэгдэж, эмнэлгүүд шархадсан өвчтөнүүдийн хөлд дарагдах болсон байна.
Ливаны эрх баригчдын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт эхэлсэн мөргөлдөөний улмаас Ливанд 1000 гаруй хүн амь үрэгджээ. Зөвхөн лхагва гарагт л гэхэд Израилын агаарын цохилтод өртөн 46 хүн амиа алдаж, 85 хүн шархадсан байна.
“Мөргөлдөөн цаашид хурцадвал бүс нутагт гамшигт үр дагаврыг авчрах болно. Хамгийн сайн эм бол энх тайван юм” гэж Т.Гебрейесус хэлсэн байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Бейрутын төвд Израилын цохилтод өртөн таван хүн амиа алджээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34