Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, "ЖАЙКА" болон Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх” судалгааг эхлүүллээ.
Судалгаанд манай улсын төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд 10 дугаар сарын 2-4-ний хооронд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.
Кибер аюулгүй байдлын чадавхыг үнэлэх загварчлалыг Их Британийн Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй мэргэжилтэн хамтран боловсруулж, таван түвшнээр тодорхойлно.
Энэхүү судалгааг хийснээр Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах өнөөгийн нөхцөл байдал, хүчин чармайлтыг бодитойгоор тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлох, кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой зохион байгуулах, гадаад, дотоод хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хувийн хэвшил, иргэдийн кибер аюулгүй байдлыг хангах бодлого төлөвлөлтөд итгэх итгэлийг нэмэгдүүлэх шийдлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
УИХ-аас Кибер аюулгүй байдлын тухай хуулийг 2021 онд баталж, Монгол Улсад кибер аюулгүй байдлыг хангах эрхзүйн орчныг бүрдүүлсэн.
Түүнчлэн Засгийн газрын 2022 оны 493 дугаар тогтоолоор “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги”-ийг баталж, үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлыг хангах 5 зорилт, 40 арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Мөн Засгийн газрын 2023 оны 42 дугаар тогтоолоор “Кибер аюулгүй байдлын зөвлөл”-ийг байгуулж, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах боломжийг бүрдүүлсэн.
Үүний зэрэгцээ, кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн сан бүхий Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв, Нийтийн төв, Зэвсэгт хүчний төвийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
| Оксфордын их сургуулийн судлаачид Монголын кибер аюулгүй байдлыг үнэлнэ |
Бусдын ачааг татвараас зайлсхийлгэж нэвтрүүлсэн гаалийн байцаагчид ял оноолоо
2026-01-15 16:39:21
Битүүний ажлын өдрийг II сарын 28-ны бямба гарагт шилжүүлэх санал авч эхэллээ
2026-01-15 16:23:00
2026-01-15 10:28:55
Бусдын ачааг татвараас зайлсхийлгэж нэвтрүүлсэн гаалийн байцаагчид ял оноолоо
2026-01-15 16:39:21
Битүүний ажлын өдрийг II сарын 28-ны бямба гарагт шилжүүлэх санал авч эхэллээ
2026-01-15 16:23:00
2026-01-15 13:46:04
2026-01-15 13:16:29
2026-01-15 10:28:55
2026-01-15 10:09:57
2026-01-15 09:38:48
Үс засуулахад сайн, Дашнямтай өдөр
2026-01-15 08:10:44
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэх чиглэл өглөө
2026-01-14 15:46:43
Замын-Үүд боомтын гаалийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулна
2026-01-14 15:38:39
Хүнсний гол нэрийн барааны үнийг нэмэхгүй байх зөвлөмж өглөө
2026-01-14 15:34:59
Цэргийн дүйцүүлэн хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ
2026-01-14 15:32:17
МУГЖ Б.Сарантуяа тасралтгүй 40 жил дуулсан ойн тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ
2026-01-14 14:14:04
2026-01-14 13:10:11
Дархад түмэн дагшин газраа "өмгөөлсөн" тул "Маанарын соёл" Хүнхэр тайгад болно
2026-01-14 12:59:06
Маргаашаас хүйтрэх тул малаа бэлчээрлүүлэхгүй тэжээхийг зөвлөлөө
2026-01-14 12:18:23
2026-01-14 12:08:36
2026-01-14 11:26:47
Г.Золжаргал: Нийгмийг усанд оруулж, хувцсыг нь сольж болдог бол бушуу тэгэхсэн
2026-01-14 11:20:25
Он гарсаар мөс цөмөрч, дөрвөн машин живжээ
2026-01-14 11:13:54
Есөн аймгийн 36 сум цагаан зудтай байна
2026-01-14 10:25:02
Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх төвийн барилга ашиглалтад орлоо
2026-01-14 10:20:35
Дархан-Уул аймаг "Бурхантай толгой"-гоо хагас тэрбумаар тохижуулна
2026-01-14 10:15:30
2026-01-14 10:08:14
2026-01-14 09:52:24
2026-01-14 09:43:31
Mорь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
2026-01-14 08:08:33