Иргэн О.Осоржамаа нь өнгөрсөн есдүгээр сарын 17 /2024.09.17/-ны өдрийн 21:00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад хутгалуулж, хүнд гэмтэл авсан байдаг.
Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, гэмт этгээдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Тэгвэл иргэн О.Осоржамаагийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж эхэлсэн байна. Тодруулбал, иргэн Т гэгч нь үл ялих шалтгаанаар О.Осоржамаагийн биед халдаж, гэмтэл учруулсан болох урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.
Дээрх хэргийн талаар О.Осоржамаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Ходоос, гэдэс, элэг гээд хутгалуулаагүй газар байхгүй. Эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн учраас их цус алдаж, хагалгаанд орсон. Алтан гарт эмч нартаа маш их баярлалаа" хэмээн мэдэгдсэн байдаг юм.
| Иргэн О.Осоржамаагийн биед халдаж, хутгалсан этгээдийг олж тогтоон, мөрдөн шалгаж эхэлжээ |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35