Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайттай уулзжээ.
Тус яамнаас хөдөлмөрийн зах зээлийн E-job платформыг хөгжүүлэн улсын хэмжээнд нэвтрүүлж, ашиглаж байна.
Уг платформоо сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн цогц, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, улмаар эдийн засгийн өсөлт, ажиллах хүчний оролцоог дэмжихээр “High Street Job Center” хөдөлмөрийн цогц төвүүдийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Үүнийг Монгол Улсдаа нэвтрүүлэхэд Их Британийн Jobcentre Plus загварыг нутагшуулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээ авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа гэж Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээлэв.
| Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц төв байгуулахад Их Британи улстай хамтран ажиллана |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35