"Монгол хаан” жүжиг энэ сарын 17-нд Ази тивд албан ёсоор хөшгөө нээж, Сингапурт нээлтээ толилуулах гэж байна. Тэгвэл "Монгол хаан" жүжгийн Сингапурт тоглогдох гэж буйтай холбогдуулж, тус улсын хэвлэлүүд жүжгийн талаар мэдээлэл нийтлэгдсэн байна.
Тухайлбал, Сингапурын энтертайнмент, амьдралын хэв маягийг тодорхойлж, хамгийн сүүлийн үеийн мэдээ, үйл явдлыг хүргэж байдаг thefifthparlour.com сайт тус улсад тоглогдох гэж буй "Монгол хаан" жүжгийн талаар "Монголын баялаг соёлыг 10 дугаар сард "Монгол хаан" киноноос үзээрэй" гэсэн нийтлэл хэвлэгдсэн байна.
Тус нийтлэлд, "Английн "West End"-ийн анхны монгол бүтээл болох "The Mongol Khan"-аас юу хүлээж болох талаар хүргэе. 3000 жилийн өмнөх Төв Азид болсон түүхэн үйл явдлаас сэдэвлэн 2023 онд Лондон хотын Колизэйнд нээлтээ хийсэн "Монгол хаан" хэмээх баатарлаг жүжгийн нээлт Сингапурт анх удаа 2024 оны 10-р сарын 17-нд "Sands" театрт ази тивийн нээлтээ хийх гэж байна.
"Монгол хаан" жүжигт атаархал, төөрөгдөл, завхайрал, өрсөлдөөн, золиослол, залгамж халаа, эрх мэдлийн төлөөх тэмцэл гэсэн сонгодог эмгэнэлт жүжгийн бүх найрлага бий.
Тус уран бүтээлийг 70 гаруй жүжигчин, бүжигчин, хөгжимчидтэй чуулга амилуулна. Үүнд сэтгэл хөдөлгөм тоглолт, бүжиг, хүүхэлдэйн жүжиг зэрэг нарийн иж бүрдэл тайзнаа амиллана. Энэ бүхнийг Хүннү гүрний үеийн эртний Хүннү соёлын археологийн олдвор, нүүдэлчдийн уламжлалаас санаа авчээ.

"Base Entertainment Asia"-ийн Тонид нэр дэвшсэн жүжгийн зохиолч Timberlake Wertenbaker, Olivier, Тони нарын шагналт Nick Barnes, Монголын түүхийн шинжээч, алдартай түүхч, аялал жуулчлалын зохиолч John Man зэрэг дэлхийд алдартай уран бүтээлчид, уран бүтээлчдийн олон улсын баг тус уран бүтээлийг амилуулах бол найруулагчаар нь Монголын найруулагч Б.Баатар, Б.Баярцэцэг /Bayra Bela/ нар ажиллаж байна.
Үйл явдлын дэлгэрэнгүй мэдээлэл:
гэжээ. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
| Лондон хотын "West End"-ийн анхны монгол бүтээл "Монгол хаан" жүжиг Сингапурын "Sands" театрт нээлтээ хийж буй талаар Thefifthparlour.com онцолжээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34