Энэ сарын 2-ноос 6-ныг дуустал Тажикистаны улсын Душанбе хотод жүдогийн залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болно.
Уг тэмцээнд оролцохоор 67 орны 534 жүдоч (292 нь эрэгтэй, 242 эмэгтэй) өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Сонирхуулахад манай улсаас залуучуудын ДАШТ-ий анхны медалийг Д.Төмөрхүлэг, Б.Тэмүүлэн нар 2008 онд авч байв. Д.Төмөрхүлэг тэр жил мөнгө, Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Парист болсон тэмцээнээс Д.Төмөрхүлэг дахин мөнгөн медаль хүртсэн түүхтэй.
Түүнээс хойш 2011 онд Ц.Наранжаргал мөнгө, 2013 онд Ө.Дүүрэнбаяр мөнгө, Б.Мөнгөнчимэг хүрэл, 2014 онд Ө.Дүүрэнбаяр алт, Ц.Цогтбаатар мөнгө, А.Баяраа, Г.Баттулга нар хүрэл, 2015 онд Ц.Цогтбаатар мөнгө, А.Баяраа, Г.Наранцэцэг нар хүрэл, 2017 онд Л.Энхрийлэн мөнгө, Л.Өнөболд, А.Жагваралдорж нар хүрэл, 2019 онд Л.Сосорбарам алтан медаль хүртжээ.
Харамсалтай нь сүүлийн гурван жилд уг тэмцээнээс медаль хүртэж чадаагүй байна.
| Жүдогийн залуучуудын ДАШТ-д Монголын 14 тамирчин өрсөлдөнө |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34