Улаанбаатар төмөр зам” ХНН нь нийслэл хот болон томоохон хот сууринуудыг дулаан цахилгаанаар хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. “УБТЗ” ХНН-ийн 1800 шахам вагон нийслэлийн ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан ДЦС болон Дархан, Эрдэнэтийн ДЦС-ийн нүүрсийг өдөр бүр тасралтгүй 24 цагийн турш тээвэрлэж байна. Эдгээр хот сууринуудын цахилгаан дулааны хэрэглээ нэмэгдэхийн хирээр эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байна. Энэ жил орон нутгийн нүүрсний тээвэрлэлт өнгөрсөн онтой харьцуулахад 15 хувиар өсөх урьдчилсан тооцоо гарчээ. “УБТЗ” ХНН нь жил бүр 10 орчим сая тонн эрчим хүчний нүүрс тээвэрлэж, дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж байна.
Нийслэл болон томоохон хот сууринуудын айл өрх, албан газруудыг найдвартай дулаан цахилгаанаар хангахын тулд ДЦС-уудын нүүрсний нөөцийг бүрдүүлэхэд “УБТЗ” ХНН онцгой анхаардаг бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын ДЦС-2 18 хоногийн, ДЦС-3 14 хоногийн, ДЦС-4 17 хоногийн, Амгалан ДЦС 40 хоногийн, Дарханы ДЦС 15 хоногийн, Эрдэнэтийн ДЦС 20 хоногийн нөөцтэй байна.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбогдуулан цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд УБТЗ нь өөрийн эзэмшлийн вагонуудаас гадна “Тавантолгой төмөр зам” ХХК зэрэг байгууллагаас вагон түрээсээр нэмж авч нүүрсний тээвэрт ашиглаж байна.
“УБТЗ” ХНН нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон жил ДЦС-уудын нүүрсний тээвэрлэлтийг найдвартай зохион байгуулж байдаг ч тус тээврээс ихээхэн хэмжээний алдагдал хүлээж байдаг нь хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл хийх боломжийг нь хязгаарлаж байдаг юм.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН
| Цахилгаан станцуудын нүүрсний тээвэрт “УБТЗ” ХНН-ийн 1800 шахам вагон явж байна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55