Төв аймаг, Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газар тус сумын харьяат иргэн 54 настай эмэгтэй Н нь 4 хүний хамт самар түүж яваад энэ сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 23-ны өдөр /2024.09.23/ 09:00 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Тус аймгийн Мөнгөнморьт сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд иргэн Н -ийг эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газраас “Чигчрээний даваа” гэдэг газар хүртэл 8 км замыг мориор болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид “Дагналтай” гэдэг газрын чиглэлд 06:00 цагт хөдөлгөөн үйлдсэн. Ингээд өчигдөр /2024.09.24/ өдрийн 11:50 цагт алга болсон иргэн Н-ийг 11:25 цагт ар гэрийхэн “Дагналдай” гэдэг газраас эсэн мэнд олж эрлийн ажиллагааг зогсоожээ.
| Самарт яваад сураггүй алга болсон 54 настай эмэгтэйг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17