Өнгөрсөн өдрүүдэд усанд осолдсон харамсалтай тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Эдгээр ослуудаас хоёр иргэнийг одоо болтол олоогүй байна.
Хэнтий аймгийн Батширээт сум Онон багийн Өгөөмөр гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/ есдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас Өгөөмөр гэдэг газрын чиглэлд зорчиж явсан "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б /66 настай, эрэгтэй/, зорчигч И /58 настай, эрэгтэй/ нар Онон голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд есдүгээр сарын 18-ны өдрийн 06:40 цагт гарч, 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн Улаан бургас гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайрагдаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн. Зорчигч И-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг тухайн өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн Өгөөмөр гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг есдүгээр сарын 22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. Иргэн И-г эрэн хайх ажиллагааг 18:00 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоож есдүгээр сарын 23-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга багийн Уртын-Улиас гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ иргэн М нь есдүгээр сарын 8-ны өдөр суудлын автомашинтайгаа гэрээсээ гараад сураггүй алга болсон, Онон голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг есдүгээр сарын 19-ний өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М /55 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 22-ны өдрийн 07:00 цагаас Адарга багийн Уртын-Улиас гэдэг газраас баруун зүгт 40 км-т Адаргын-Овоо гэдэг газар хүртэл Онон голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоож, 23-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн Дангийн тархи гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/ тус сумын харьяат, иргэн М нь Чулуут голыг завиар гарч байгаад завь нь хөмөрч живсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 21-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М /51настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, есдүгээр сарын 22-ны өдрийн 15:16 цагт осолдсон газраас 4 км-ын зайд, голын 3 метрийн гүнээс цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ikon.mn
| Онон голд осолдсон иргэдийг эрэн хайж байна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55