НИТХ-ын ээлжит XXIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох талаар танилцууллаа. Танилцуулгад “Нийслэл хотын хүн ам өсөхийн хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа өнөө үед нийслэлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Өнгөрсөн онд нийслэлийн 8 дүүрэгт гарааш чөлөөлж, газрын зөрчил арилгах арга хэмжээ авсан бол 21 байршилд 5.2 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон. Тухайлбал, 2 байршилд хүүхдийн тоглоомын талбай, 6 байршилд тохижилт бүхий ногоон байгууламж, 13 байршилд авто машины зогсоолын тохижилт хийнэ” гэсэн саналыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр дурдсан юм.
Ийнхүү НИТХ-ын хуралдаанаар нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг 83.3 хувийн саналаар дэмжиж, баталснаар нийслэлд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто машины зогсоолын тохижилт хийх 21 байршилд газрын асуудлыг шийдлээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт 16 байршилд нийт 2.71 га, Баянзүрх дүүрэгт 1 байршилд 0.42 га, Сонгинохайрхан дүүргийн 4 байршилд 2.06 га газрыг тус тус шийдвэрлэв. 2019 оноос хойш нийслэлийн хэмжээнд нийт 287 байршлын 293.56 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгээд байна.
Цаашид нийтийн эдэлбэр газруудад дараах арга хэмжээг авахаар төлөвлөжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто машины зогсоолын тохижилт хийх 21 байршилд 5.2 га газрыг шийдлээ |
2026-03-10 17:10:40
Улсын эмнэлгийн төлбөртэй өрөөний ₮22,4 саяыг тасгийн эрхлэгч нь өөртөө авчээ
2026-03-10 16:28:27
Дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллээс хамгаалах аянд Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар хамтран ажиллана
2026-03-10 16:11:44
2026-03-10 17:10:40
2026-03-10 16:47:10
Алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтад зарим ангийг нэмнэ
2026-03-10 16:40:09
Улсын эмнэлгийн төлбөртэй өрөөний ₮22,4 саяыг тасгийн эрхлэгч нь өөртөө авчээ
2026-03-10 16:28:27
Дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллээс хамгаалах аянд Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар хамтран ажиллана
2026-03-10 16:11:44
2026-03-10 14:12:21
Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна
2026-03-10 13:30:57
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 12:23:00
2026-03-10 11:33:35
Улаанбаатар трамвайтай болсноор 250 ажлын байр бий болж, оргил цагаар 13,400 иргэн зорчино
2026-03-10 10:51:10
Маргаашаас хүүхдийг малд явуулахгүй, хол замд сэрэмжтэй гарахыг анхаарууллаа
2026-03-10 10:37:04
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорино
2026-03-10 10:21:51
2026-03-10 10:03:58
Өнгөрсөн оны IV улиралд МАН хамгийн их буюу ₮310 саяын хандив авчээ
2026-03-10 09:41:18
2026-03-10 09:31:45
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00