Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Лондон хотын “West End” театрт тоглогдож, олон улсын 42 мянга гаруй үзэгчдийн хүртээл болгосон “Монгол хаан” жүжгийг аравдугаар сарын 17-ноос эхлэн Сингапурт тоглоно. Тэгвэл Сингапурын хэвлэлээс “Монгол хаан”-ы жүжигчид болон найруулагч Б.Баатараас авсан ярилцлагыг бид орчуулан хүргэж байна.
Найруулагч Б.Баатар, “Энэ жүжиг бүхэлдээ Хүннү гүрний тухай бөгөөд Казахстан, Сингапур, Хятад зэрэг олон үндэстэн Хүннү гүрэнтэй холбоотой. Өнөө үед хэн ч Хүннү гүрний тухай ярихгүй байгаа тул би тухайн үеийн түүхийг үзэгчдэд сэргээн таниулахыг хүссэн юм. “Монгол хаан” жүжигт гарах үйл явдал нь Арчуг хааны эргэн тойронд өрнөж байгаа бөгөөд түүний эргэн тойронд эрх мэдэл албан тушаал болон хувийн хүсэл эрмэлзэл хоёрт хуваагдсан маргаантай залгамж халаа, өргөн уудам эзэнт гүрнийхээ тогтвортой байдлын төлөө тэмцлийг харуулна. Мөн атаа жөтөө, төөрөгдөл, ёс бус үйл хэрэг, золиос зэрэг нь Хүннү гүрний ирээдүйн төлөөх баатарлаг тулалдаанаар төгсөж буй жүжигт томоохон үүрэг гүйцэтгэж байгаа" гэв.
“Монгол хаан” жүжигт Хатны дүрийг бүтээсэн О.Дөлгөөн, “Би анх удаа ийм түүхэн, эртний жүжигт тоглож байна. Надаас бусад жүжигчид бүгд туршлагатай. Тиймээс би энэ дүрийн өмнө маш хариуцлагатай байх хэрэгтэй. Би өөрийнхөө дүрийг “нарийхан сувд” хэмээн тодорхойлно. Дүр маань сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий байдал, эрх мэдлийн төлөөх тэмцэл дэх хүмүүсийн харилцааны нарийн нюансуудыг харуулдаг. Би Сингапурт Ази үзэгчдэд зориулсан тоглолтоо тэсэн ядан хүлээж байгаа. Өмнө нь Лондонд тоглож байсан. Харин энэ удаа Ази хүмүүст толилуулж байгаа учраас тэд түүхийг илүү сайн ойлгох байх" гэлээ.
Найруулагч Б.Баатар, “Бүх хөгжим, хийц, эд өлгийн зүйлийг хийхдээ эртний үеэс санаа авсан. Би хүмүүст өвөг дээдсийнхээ түүхийг харуулахын тулд энэ бүгдийг хийхийг хүссэн. Мөн Монголын уламжлалт хөгжим, бүжгийг шингээж, өвөрмөц, сэтгэл татам соёлыг харуулахыг хүсэж байгаа” гэжээ.
Түүнчлэн уг нийтлэлд ЮНЕСКО-гоос соёлын биет бус өвд бүртгэгдсэн морин хуур, хөөмэй зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдийг "Монгол хаан" жүжигт багтаасан нь онцгой анхаарал татаж байна. Жүжгийн бүжгийн дэглэлт ч мөн адил гайхалтай бөгөөд монгол үндэстний янз бүрийн ястны ээдрээтэй элементүүдтэй зэрэгцэн монгол үндэсний бүжгийн гоёмсог хөдөлгөөнийг шингээсэн байна. Тэнгэр, эх дэлхий, хүн төрөлхтний мөн чанарыг шингээснээрээ онцлогтой, ЮНЕСКО-д хүлээн зөвшөөрөгдсөн “Биелгээ” бүжгийн эрч хүчийг мөн үзэгчдэд мэдрүүлнэ хэмээн Сингапур хэвлэлд онцолжээ.
Эх сурвалж: TNP Times
| "Монгол хаан" жүжигт урлагийн нарийн элементүүдийг шингээсэн нь анхаарал татаж байна гэж Сингапурын хэвлэлд мэдээлжээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55