Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Механик инженерийн сургуулийн хойно ус ихээр тогтдог байршилд авто замын борооны ус зайлуулах 170 метр шугам хоолой угсарч байна. Уг ажлыг энэ сарын 22-нд дуусгах бөгөөд энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.
Тэрбээр “Механик инженерийн сургуулийн хойд хэсэгт ус ихээр тогтдог байршилд ус зайлуулах шугам хоолойгүй байсан. Нийслэлийн зүгээс 2024 онд нийт 15 байршилд шугам хоолойн ажил хийж гүйцэтгэхийг үүрэг болгосны дагуу 14 дэх байршилд ажлыг ийнхүү гүйцэтгэж байна. Нийт 170 орчим метр шугам хоолой угсарна.
Харин Дунд гол руу гаргалгааг гаргахаар зураг төсөл бүрэн дуусаж, ажлыг энэ сарын 17-ноос эхлүүлсэн бөгөөд тав хоногт хийж дуусахаар төлөвлөсөн. Ажил гүйцэтгэх үед нэг бэрхшээл байна. Цахим орчинд ташаа мэдээлэл түгээснээс болж иргэдийн зүгээс ажлыг ойлгохгүй байх, ажилчдыг хэл амаар доромжлох асуудал гарч байна.
Жишээлбэл Яармаг орчимд лагийг цэвэрлэх ажил хийх ёсгүй. Яагаад гэвэл лагийг гаргаж хаяснаараа замыг муухай болгож байна гэсэн асуудлыг олон нийтийн сүлжээнд ярьсан нь зарим иргэн замын ажлыг сөргөөр харуулах, ажил хийж байгаа хүмүүсийг доромжлох нөхцөлийг үүсгэсэн. Тиймээс иргэд баттай эх сурвалжаас мэдээлэл авч, бидний ажлыг дэмжээрэй. Энэ байршилд хийж буй борооны усны шугам нь нэг метр 25 см өндөр, шугам хийсэн хэсэгт лагаа тунгааж, лаг тунгаасан хэсгээс ус урсах зориулалттай.
Тунасан лагийг бид жил бүр тогтмол цэвэрлэдэг. Манай байгууллагын эзэмшил, ашиглалтад нийт 8,000 орчим худаг байдаг. Үүнийг бид байнга цэвэрлэж шугамын ажиллагаанд саад учруулахааргүй болгодог” хэмээн тайлбарласан юм.
Борооны ус зайлуулах шугам хоолой барих дараагийн байршил болох Энхтайвны гүүрний доод талын “Наран” хотхоны орчимд шугам хоолойн ажил хийснээр энэ жилийн төлөвлөгөөт ажлууд бүрэн дуусна.
"Шугам хоолойн төлөвлөгөөт ажлаас гадна ус ихээр тогтдог, хүнд нөхцөл байдалтай байршил болох Нарны гүүрний урд талд шугам хоолой угсарна. Тус байршлын ажлын зураг төслийг хийсэн, магадлалаар орсон. Иймээс маргааш буюу энэ сарын 19-нд улаан шугам тавьж, ажлыг эхлүүлнэ.
Мөн Энхтайвны гүүр болон Төмөр замын вокзал орчимд шугамын ажлыг гүйцэтгэж дууссанаар ирэх зун нийслэл хотыг үерийн аюулаас хамгаалж чадах юм" гэв.



| Нарны гүүрний урд талд борооны ус зайлуулах шугам хоолой хийхээр болжээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55