Нийслэлийн замын хөдөлгөөний газраас ирэх бямба гарагт зарим байршилд зам хааж, засвар хийхээр төлөвлөсөн байна.
Тодруулбал, Нарны замын засвар шинэчлэлийн хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун уулзвараас “Урбаник” хүртэлх 650 метр замын урд хэсгийг автомашингүй өдрөөр буюу 21-ний өдөр хааж, хучилтын ажил хийгээд маргааш нь буюу 22-ны өдөр хойд замыг нь хаахаар төлөвлөжээ. Ингэхдээ хөдөлгөөнийг нэг урсгалтай явуулах аж.
Мөн Яармагийн гүүрнээс 550 метр хүртэлх замыг хэсэгчлэн хааж засварын ажил хийх бөгөөд 23-ны өглөө нээнэ. Түүнчлэн Нисэхийн аюулгүйн тойргоос урагшаа Архивын ерөнхий газар хүртэлх 1.7 км газрыг хэсэгчлэн хаах юм. Эхний өдөр баруун талын зорчих хэсгийг, дараагийн өдөр нь нөгөө урсгалын замыг нь хаахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Хонхны гудамж буюу ТБД Андуудаас Өгөөжийн уулзвар хүртэлх замыг 21, 22, 23-ны өдөр хааж, засвар хийх нь ээ.
| Бямба гарагт дөрвөн байршилд хэсэгчлэн зам хааж, засвар хийнэ |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35