Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллага /ТЗХАБ-ОСЖД/-ын Зорчигч тээврийн комиссын II дугаар хэсгийн төмөр замуудын 2024-2025 онд олон улсын харилцааны зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарь, бүрэлдэхүүнийг тохирох зөвлөгөөн ОХУ-ын Санкт-Петербург хотноо амжилттай боллоо.
ТЗХАБ-ын Зорчигч тээврийн комиссын II дугаар хэсэгт БНСВУ, БНАСАУ, БНХАУ, БНКУ, ОХУ, Монгол Улс зэрэг орнууд багтдаг юм. Зөвлөгөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төлөөлөгчид оролцлоо.
Зөвлөгөөнөөр Улаанбаатар–Эрхүү чиглэлийн галт тэргийг үргэлжлүүлэн аялуулж зуны улиралд нэмэлт вагонууд холбон аялуулах, Улаанбаатар–Бээжин чиглэлийн галт тэрэгний аяллыг Бээжин–Фэншань чиглэлийн замын их засварын ажлыг дуусмагц эхлүүлэх, Бээжин–Москва чиглэлийн 3/4-р галт тэрэгний туршилтын аяллыг энэ ондоо багтаан зохион байгуулах, Улаанбаатар–Москва чиглэлийн 5/6-р галт тэрэгний аяллыг сэргээх талаар үргэлжлүүлэн судлах зэрэг асуудлыг хэлэлцэв.
Ташрамд дурдахад КОВИД цар тахлын дараа БНХАУ нь зөвхөн Лаос, Монгол улстай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө сэргээгээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН нь БНХАУ-тай Улаанбаатар–Эрээн, Улаанбаатар–Хөх хот чиглэлүүдэд, ОХУ-тай Улаанбаатар – Эрхүү чиглэлд, олон улсын зорчигчийн галт тэргийг аялуулж байна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
| Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэгний аяллыг сэргээх асуудлыг зөвшилцжээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55