ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр тус улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хэмжээг 180,000-аар нэмэгдүүлж, 1.5 саяд хүргэх зарлиг гаргажээ.
Ингэснээрээ Орос улс нь энэ үзүүлэлтээр дэлхийд зөвхөн Хятадын дараа хоёрдугаарт орох хэмжээний армитай болж байна.
Хятад улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хэмжээ хоёр сая гаруй байдаг.
Өчигдөр буюу Даваа гарагт Кремлийн вэб сайтад нийтлэгдсэн зарлигт Оросын армийн нийт хүн хүчний тоог 2.38 саяд хүргэх ба үүний 1.5 сая нь цэргийн идэвхтэй алба хаагч байхаар заажээ.
Украины дайн эхэлсэн цагаас хойш Путин зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийг гурав дахь удаагаа өргөтгөж байгаа нь энэ юм.
Орос улс хэдийгээр Украинаас гурав гаруй дахин илүү хүн амтай ч дайны фронтод зөвхөн гэрээт болон сайн дурын алба хаагчдыг илгээж, хугацаат цэргийн алба хаагчдыг илгээхгүй байгаа.
Хоёр жил, хагас орчим хугацаанд үргэлжилж буй энэ дайнд талууд их хэмжээний хүн хүчний хохирол амссан нь тодорхой ч нарийн тоо баримтыг нууцалж байна.
ОХУ-ын парламентын доод танхимын батлан хамгаалах байнгын хорооны дарга Андрей Картаполов олон улсын одоогийн нөхцөл байдал, хуучин түнш байсан орнуудын харилцаа хандлага өөрчлөгдөж буйтай уялдуулан цэргийн бие бүрэлдэхүүний тоог цаашид үе шаттай өргөжүүлэх талаар мэдэгджээ.
“Жишээлбэл, манай хөрш Финланд улс НАТО-д элссэнээс хойш баруун хойд хилийн аюулгүй байдлыг хангахын тулд цэргийн шинэ бүтэц, шинэ ангиудыг бүрдүүлэх шаардлагатай болсон” гэж тэр Оросын парламентын хэвлэлд ярьсан байна.
2022 онд Украины дайн эхэлснээс хойш Путин хоёр удаа армийн бие бүрэлдэхүүнээ тус бүр 137,000 ба 170,000-аар өргөжүүлэх шийдвэр гаргаж байв.
Үүнээс гадна 2022 оны ес, аравдугаар саруудад 300,000 цэрэг нэмж бүрдүүлэх дайчилгаа явуулсан юм.
Энэ үеэр цэргийн насны олон арван мянган эрчүүд эх орноосоо гадаад улс орнуудад дүрвэж байв.
Эх сурвалж: Reuters
| Оросын армийн бие бүрэлдэхүүнийг 1.5 саяд хүргэх зарлигийг Путин гаргажээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55