УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах болон УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахад шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгааны баримт мэдээлэл, лавлагаагаар шуурхай хангах чиг үүргийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ хараат бус судалгаа шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, УИХ-ын гишүүд, тэдгээрийн ажлын алба, Тамгын газрын нийт ажилтнуудын чадавхжуулах, олон нийтэд парламентын боловсрол олгохоос гадна парламентын номын сангийн үйл ажиллагааг хариуцдаг байна.
Тус хүрээлэнгийн захирлаар профессор Дагва-Очирын Бумдарь 2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр томилогдон, үүрэгт ажлаа хүлээн авчээ. Тэрбээр 2003 онд ШУТИС-ийн Математикийн сургуулийг инженер багш мэргэжлээр, 2008 онд Япон Улсын Кокушикан их сургуулийг улс төр судлаачаар тус тус төгссөн. 2013 онд Япон Улсын Кокушикан их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. 2013 онд Д.Бумдарь нь МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессороор уригдан ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2021 оноос Улс төр судлалын тэнхимийн профессор зэрэглэлд ажиллах болсон. МУИС-ийн дэд профессор цолтой.
Гадаад бодлого, ардчиллын институцүүд, цахим засаглал, зан үйлийн шинжлэх ухааны хүрээнд салбар дундын судалгааг дагнан судалдаг Д.Бумдарь нь Монгол Улсын сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын төлөвшил зэрэг улс төрийн тогтолцооны шинэчлэлийн тухай чамгүй олон жилийн турш олон нийтийг мэдээлэл, судалгааны үр дүнгээр хангаж иржээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
| УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарийг томилжээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55