Дорнод аймгийн Дашбалбар сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтэд Комиссын гишүүний баталсан удирдамжийн дагуу Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараар ахлуулсан Комиссын ажлын хэсэг хяналт шалгалт хийж байна.
Ажлын хэсэг удирдамжид заасны дагуу багш, ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөл байдал, ажлын цаг, ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, аливаа төрийн дарамт, хүчирхийллээс ангид байх нөхцөлийг шалгаж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж буй дүрэм, журам хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж буй эсэхэд дүн шинжилгээ хийх юм.
Тус сум нь Улаанбаатар хотоос 900 км зайтай алслагдсан, үүнээс шалтгаалан багш, ажилтны хүний нөөцийн хомсдол үүссэн.
Ерөнхий боловсролын сургууль нь 69 багш, ажилтантай бөгөөд сургуулийн хоёр байранд 640 сурагч хичээллэдэг.
Ахлах, дунд ангийн сургуулийн байр нь 1978 онд ашиглалтад орж, 2019 онд их засвар хийгдсэн бол бага ангийн сургуулийн барилгыг 2013 онд ашиглалтад оруулж, 2023 онд сумын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийжээ.
Гэвч сургуулийн барилга нь өвлийн улиралд дулаан алдагдал ихтэй, хананд цууралт үүссэн учир сурагчид гадуур хувцастай хичээллэдэг талаар захирал Б.Балсанханд тайлбарлав.
Мөн 2016 онд ашиглалтад орсон 100 хүүхдийн багтаамжтай сурагчдын дотуур байранд 2024-2025 оны хичээлийн жилд 120 хүүхэд хамрагдаж байна.
Ажлын хэсэгт Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт С.Мөнх-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн Э.Одбаяр нар ажиллаж байна.
Эх сурвалж: ХЭҮК
| Алслагдсан сум дахь хүний эрхийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж байна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55