Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болж, үүний нэг Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өчигдөр нээсэн билээ.
Тус нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг анх 2023 оны долоодугаар сарын 5-нд эхлүүлсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хотын ажлыг хүлээлцэж аваад удаагүй байхдаа буюу ажил авснаас хойш нэг сарын дараа арваннэгдүгээр сарын 12-нд уг бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн очиж танилцсан байдаг.
Ажлын явцтай танилцах үеэрээ Хотын дарга Х.Нямбаатар “Таван шарын нүхэн гарцыг 2024 онд багтаан ашиглалтад оруулна” хэмээн хэлсний дагуу есдүгээр сарын 14-нд нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээж, аравдугаар сард бүрэн хүлээлцэж өгөх хуваарьтай байна.
Түүнчлэн тус нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийхийн тулд Таван шар орчимд нийт 22 байршилд газар чөлөөлж, ажлын талбайг гаргаж байв.
Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр байгуулсан бөгөөд үргэлжлүүлэн Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорийн нүхэн гарцын ажил арав, арваннэгдүгээр сард дуусна.
Харин Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг 2025 онд барих тухай Хотын дарга мөн хэлсэн юм. Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болж, түгжрэл тодорхой хувиар буурах тоон судалгаа байгаа билээ.
| Ирэх онд Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг барина |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55