Тэмцэгч Мөнх-Эрдэнийг нийслэлийн сонгуулийн хорооноос нэр дэвшүүлэхгүй хэмээх шийдвэр өнөөдөр гарсан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа хотын даргад зориулж ийнхүү пост хийжээ.
АН -аас лайвчин Munkh-Erdene ийг НИТХ -д нэр дэвшүүлсэн байсныг нэр дэвшилтээс хасах шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хороо гаргажээ. Дарга нь одоогийн хотын дарга Нямбаатарын ангийн найз Хадбаатар . Юун ч өсөрхүү юм бэ дээ, Нямбаа минь… Шүүмжилсэн болгонд өс санаад явбал улстөрийн ороо бусгаа замыг туулж яаж барах вэ… Мөнх-Эрдэнэ шүүхээс авсан ялаа биеэр эдэлж барсан. Гэтэл Хотын даргыг шүүмжилсэн гээд сонгох сонгогдох эрхээ хасуулж болохгүй биз дээ. Нэг хүнийг хоёр ялладаггүй. Нямбаа минь чи ч гэсэн нэгэн цагт тэмцэгч явсанаа санамаар даа.... Тэр үед одоогийн санхүүжүүлэгч М.Энхболд чинь өөрийг чинь барьж авч шоронд хийх боломж байж л байсан. Гэхдээ тэгээгүй…Нямбаа минь дээ Нямбаа минь. Чамд нэг муу зан байна. Ханилж явсан нөхдөө өс санаж шоронд барьж хийдэг. Шударга тавын хувь тавилан яав…. Аюурсайхан ял авсан, Батзандан хоригдсон… Лу.Болд танил талтай сүйхээтэй тулдаа амжиж Монголоос гарсан. Сэтгүүлч Өнөрөө дүү чамайг шударга гэж чамайг ардаа байгаа гэж бат итгэж хайр найргүй “тулалдаж” яваад шоронд хадагдав. Монголчууд ханилж явсан нөхрөөс урвахыг үздэггүй юм. Урвалт чинь улам л чанаржаад байгаа харагдах. “Нэг л урвасан бол дахиад чиг урвана. Урвах тусмаа улам зоригжино” гэж Хятадын нэрт цэргийн жанжин гүн ухаантан Цао Цао хэлсэн байдаг. Үнэн болж таарлаа. Дараагийн урвалт чинь хэнээс байх бол…улам л чанаржих байх даа…нийслэл хотын даргад зохихгүй л араншин санагдах юм. Би чамайг хотын дарга хэвээрээ үлдэхийн тулд ийн Маозим үнэртүүлж яваа гэдэгт огтхон ч итгэхгүй байна. Өөр л юм зүүдэлж яваа бий вий дээ… !!!
| Л.Мөнхбаясгалан: Нямбаа минь шүүмжилсэн болгонд өс санаад явбал улс төрийн ороо бусгаа замыг туулж яаж барах вэ? |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55