Цагдаагийн алба хаагчид “шонхор” шувуутай холбоотой дуудлага, гомдол мэдээллийг шалгахгүй, шийдвэрлэхгүй байна гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд гарч байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас тодруулахад,
"Цагдаагийн байгууллага дуудлага мэдээллийг авч, харьяаллын дагуу шилжүүлэх ажиллагааг хийдэг.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл “Амьтны тухай хууль зөрчих” зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дугаар зүйлд зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, шийдвэрлэхээр хуульчилсан байдаг ба Шонхор шувуутай холбоотой дуудлага мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн.
Цагдаагийн байгууллага нь хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийг 24 цагаар тасралтгүй хүлээн авч, хуулийн хүрээнд шалгалтын ажиллагааг явуулан ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
| ЦЕГ: Шонхор шувуутай холбоотой мэдээллийг харьяаллын дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагчид шилжүүлсэн |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35