“Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсад суралцах 7 оюутан Парис хотноо хүрэлцэн ирлээ.
Эдгээр оюутан Францын Лө Манс хотноо бэлтгэл ангид суралцан ирэх жилээс мэргэжлийн ангидаа суралцах юм. Илгээлтийн эзэд болох шинэ оюутан С.Болорбаяр, Ж.Даваажаргал, Г.Лхамсүрэн, Д.Номин, Г.Номинжин, Т.Нандин-Эрдэнэ, Ч.Хосгэрэл нарт Франц улсад тавтай морилохыг хүсч Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүүгийн мэндчилгээг уламжлан Консулын хэлтсийн дарга М.Батсайхан, 2 дугаар нарийн бичгийн дарга А.Ганхэт нар угтан авлаа.
Ташрамд дурдахад, 2023-2024 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрийн хүрээнд 13 оюутан суралцаж, бакалаврын ангидаа энэ хичээлийн жилээс үргэлжлүүлэн суралцаж байна гэж Парис дахь Монгол Улсын ЭСЯ мэдээллээ.
| “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 13 оюутан Францад суралцаж байна гэж мэдээллээ |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35