Наадамчдын гудамжнаас Яармагийн "Номин" дэлгүүрийн зам/ Эрчим хүчний гудамж/ТЭЦ-IV/ хүртэлх зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 26-нд нээхээр болжээ.
Шинэ замын маршрутыг сануулахад Яармагийн Номин их дэлгүүрээс ТЭЦ-IV-ийн замтай холбогдож байгааг албаныхан хэлж байсан юм.
Уг замыг тавихад Туул, Дунд гол дээгүүр нийт гурван гүүр баригдсан бөгөөд нийт замын урт 2.4 км.
Одоо ТЭЦ-IV-ийн замын төгсгөл буюу Гурвалжингийн гүүр, Хөсөг трейд рүү явдаг замыг дөрвөн эгнээ болгож өргөсгөх юм байна.
Наадамчдын гудамжны замыг Эрчим хүчний гудамжтай холбох төсөл хоёр үе шаттай бөгөөд нийт санхүүжилт 119 тэрбум төгрөг. Замын бүтээн байгуулалтын ажлыг "Тотал Инж" компани гүйцэтгэж байгаа юм.
| Яармагийн "Номин" их дэлгүүрээс ТЭЦ-IV хүртэлх шинэ замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 26-нд нээнэ |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35