Австралийн зүлэгний хоккейн тамирчин Том Крэйг Парисын олимпын үеэр хар тамхи худалдаж авахыг санаархаж байгаад саатуулагдсан юм.
Тэгвэл Австралийн зүлэгний хоккейн холбооноос энэ асуудалтай холбоотой гаргасан шийдвэрээ өнөөдөр танилцууллаа. Тэд Том Крэйгийн тэмцээнд оролцох эрхийг 12 сараар хасах шийдвэр гаргажээ. Ингэхдээ эхний зургаан сарын дараа биеэ авч яваа байдал, эмчилгээ, сургалтад хамрагдсан эсэхээс шалтгаалан үлдсэн зургаан сарыг хэрхэх талаар ярилцах боломжтой аж.
Шийтгэлийн хугацаанд Австралийн хоккейн холбооноос зохион байгуулсан аливаа арга хэмжээнд оролцохыг хориглосон. Мөн энэ үедээ донтолтоос хол байх сургалт, хөтөлбөрт хамрагдах шаардлагатай.
Гэхдээ түүнийг Үндэсний шигшээ багаас хасах саналгүй байгаагаа онцолжээ.
Өнгөрсөн сард Парист олимпод оролцож байх үедээ кокаин худалдаж авахаар санаархаж байгаад цагдаа нарт саатуулагдсан тамирчин нэг өдөр баривчлагдаад хуулийн дагуу сануулга аваад өнгөрсөн. Суллагдсаныхаа дараа хэвлэлээр дамжуулан уучлалт гуйсан юм.
Энэ жил 29 настай Том шигшээ багийнхаа төлөө 100 орчим тоглолтод оролцсон туршлагатай нэгэн. Австралийн зүлэгний хоккейн эрэгтэй баг нь Токиогийн олимпод мөнгөн медаль хүртсэн бол Парист шөвгийн наймд хүрээд ялагдсан билээ.
Эх сурвалж: CNN
| ПАРИС 2024: Олимпын үеэр кокаин худалдаж авахыг санаархсан тамирчин шийтгүүлжээ |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35