Олон нийтийн сүлжээ, тэр дундаа фэйсбүүк дэх элдэв мэдээллийн холбоосыг сониучирхан дарж орсноосоо болж нууц үгээ алдан, эд мөнгөөрөө хохирсон хэрэг байнга гарч байгааг Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх газраас сэрэмжлүүллээ.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар 28,219 гэмт хэрэг бүртгэгдсэний 8,103 буюу 28.7 хувь нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг эзэлжээ. Дээрх статистикаас харахад сард дунджаар 1,013, хоногт 33 хэрэг бүртгэгдэж байгаа юм. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 293.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2023 оныхоос 126 тэрбумаар буюу 76 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үед залилах гэмт хэргийн улмаас 166.7 тэрбумын хохирол учирч байсан аж.
Өөрөөр хэлбэл, 2,000 орчим иргэн дундаж үнэтэй хоёр өрөө байртай болох, 1,000 орчим оюутан АНУ-д дөрвөн жилийн хугацаанд боловсрол эзэмших, нийслэлд 320 хүүхдийн суудалтай сургууль 52-ыг барих хэмжээний мөнгийг залилагч нар луйвардсан гэсэн үг.
Нийт бүртгэгдсэн залилангийн хэргийн 55-60 орчим хувийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн байна. Тэр дундаа цахимаар бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах, хохирогчийн танил хүний мэдээллийг ашиглах, бага хүүтэй зээл олгох, гадаад улс руу зорчих виз гаргаж өгөх, сургуульд явуулах, цахимаар цагийн ажилд зуучилж, мөнгө өсгөх, байр түрээслүүлнэ гэж урьдчилгаа төлбөр авах зэрэг аргаар бусдыг залилах тохиолдол өсөх нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 716 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 64 буюу есөн хувь нь залилан байжээ. Үүний улмаас иргэдэд 473 сая гаруй төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээрийн 51 буюу 80 хувь нь цахим залилан байв. Фэйсбүүкийн нууц үг, мэдээллийг алдсаны улмаас танил, найз нөхдөөс нь мөнгө гуйж залилсан 16, онлайнаар бараа захиалж залилуулсан найм, телеграмаар цагийн ажил хийж мөнгө өсгөнө гэж залилуулсан 21, зээл олгоно гэсэн зарын дагуу залилуулсан дөрөв, бусад аргаар үйлдэгдсэн 15 хэрэг гарчээ.
Тухайлбал, иргэн Д “телеграмм сүлжээгээр бараа захиалаад 20 хувийг нь авна” гэсэн санал бүхий зарын дагуу Константин гэх нэртэй хүнтэй харилцаж ХААН банкных нь гурван дансанд 22 удаа гүйлгээ хийж, 31.6 сая төгрөгөө илгээн залилуулсан хэрэг бүртгэгдсэн байна.
Мөн Орхон аймгийн иргэн М телеграм хаягаар ирсэн даалгаврыг биелүүлж байгаа нь гэж ХААН банкны хэд хэдэн данс руу удаа дараа гүйлгээ хийж нийт 112 сая төгрөг шилжүүлэн залилуулсан хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Түүнчлэн хоёр ч иргэн хамаатныхаа болон найзынхаа фэйсбүүк хаяг халдлагад өртөж, мөнгө гуйсан зурвас чатаар ирснийг нягтлалгүй 3-10 сая төгрөг нэг бус удаагийн гүйлгээгээр шилжүүлэн залилуулж хохирчээ.
Өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа цахим залилангийн хохирогч болохгүйн тулд иргэн та ямар ч тохиолдолд баталгаажуулах төлбөр, шимтгэл, урьдчилгаа шаардсан мөнгийг тухайн дансанд шилжүүлэхгүй байх, залилагч нар таны хүссэн хэмжээний зээлийг яг одоо шилжүүлэх гэж байгаа мэтээр их хэмжээний мөнгөтэй дансны мэдээлэл, гүйлгээний зураг, бичлэг хуурамчаар үйлдэж илгээдгийг анхааралдаа авч, хувийн мэдээлэл, тэр дундаа банк, зээлийн аппликэйшний нэвтрэх нэр, нууц үгийг бусдад өгөхгүй байж, нууцлалаа хангаж хэвших, цахим орчин дахь аливаа мэдээлэл, тэр дундаа мөнгө, санхүүтэй холбоотой зар, сурталчилгаанд болгоомжтой хандаж, судалж, нягталж хэвшихийг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар
| Телеграм хаягаар ирсэн даалгаврыг биелүүлж байгаа нь гэж нийт 112 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ |
Үс засуулахад сайн, Дашнямтай өдөр
2026-01-15 08:10:44
2026-01-14 13:10:11
Дархад түмэн дагшин газраа "өмгөөлсөн" тул "Маанарын соёл" Хүнхэр тайгад болно
2026-01-14 12:59:06
Үс засуулахад сайн, Дашнямтай өдөр
2026-01-15 08:10:44
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэх чиглэл өглөө
2026-01-14 15:46:43
Замын-Үүд боомтын гаалийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулна
2026-01-14 15:38:39
Хүнсний гол нэрийн барааны үнийг нэмэхгүй байх зөвлөмж өглөө
2026-01-14 15:34:59
Цэргийн дүйцүүлэн хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ
2026-01-14 15:32:17
МУГЖ Б.Сарантуяа тасралтгүй 40 жил дуулсан ойн тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ
2026-01-14 14:14:04
2026-01-14 13:10:11
Дархад түмэн дагшин газраа "өмгөөлсөн" тул "Маанарын соёл" Хүнхэр тайгад болно
2026-01-14 12:59:06
Маргаашаас хүйтрэх тул малаа бэлчээрлүүлэхгүй тэжээхийг зөвлөлөө
2026-01-14 12:18:23
2026-01-14 12:08:36
2026-01-14 11:26:47
Г.Золжаргал: Нийгмийг усанд оруулж, хувцсыг нь сольж болдог бол бушуу тэгэхсэн
2026-01-14 11:20:25
Он гарсаар мөс цөмөрч, дөрвөн машин живжээ
2026-01-14 11:13:54
Есөн аймгийн 36 сум цагаан зудтай байна
2026-01-14 10:25:02
Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх төвийн барилга ашиглалтад орлоо
2026-01-14 10:20:35
Дархан-Уул аймаг "Бурхантай толгой"-гоо хагас тэрбумаар тохижуулна
2026-01-14 10:15:30
2026-01-14 10:08:14
2026-01-14 09:52:24
2026-01-14 09:43:31
Mорь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
2026-01-14 08:08:33