3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 11-нээс 15-ныг дуустал Монголд болох юм.
Энэ тэмцээнд зохион байгуулагч орны баг шууд эрхээ авсан бол өнгөрсөн тэмцээний аваргууд болох АНУ-ын эрэгтэй баг, Нидерландын эмэгтэй залуучуудын шигшээ баг оролцож буй. Үлдсэн 20 баг нь чансаагаар оролцож байна.
Тэмцээний тоглолтыг Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ны албан ёсны хуудсаар шууд дамжуулж буй.
Хэсэг тус бүрд таван баг өрсөлдөнө. Тэднээс хамгийн олон оноо авсан хоёр баг нь хасагдах шатанд шалгарах юм.

FIBA
Эрэгтэй багт: А.Азбаяр, Г.Болор-Эрдэнэ, Л.Авирмэд, С.Биндэръяа

Эмэгтэй багт: Б.Ариунцэцэг, Б.Энхтуул, Ц.Болорцэцэг, Ө.Индра
Есдүгээр сарын 11-нд
Эмэгтэй:
17:45 цагт: Монгол - Герман
19:35 цагт: Монгол - Кени
Есдүгээр сарын 12-нд
Эрэгтэй:
17:20 цагт: Монгол - Япон
19:10 цагт: Бенин - Монгол
Есдүгээр сарын 13-нд
Эмэгтэй:
17:45 цагт: Монгол - Израиль
19:35 цагт: Польш - Монгол
Есдүгээр сарын 14-нд
Эрэгтэй:
16:55 цагт: Монгол - Нидерланд
17:10 цагт: Монгол - Чили
Есдүгээр сарын 15-нд
Хасагдах шатны тоглолтууд болно.
| Өнөөдөр 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны ДАШТ нээлтээ хийлээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17