Ази тивийг нэрвэсэн энэ оны хамгийн хүчтэй далайн хар салхи гэгдэж буй Яги өнгөрсөн Бямба гарагт Вьетнам улсын хойд хэсгийг дайрахдаа үер ус, хөрсний гулсалтын томоохон гамшиг учруулсан юм.
Үүний улмаас 127 хүн амиа алдаж, 54 хүн сураггүй болсныг Вьетнамын эрх баригчид өчигдөр мэдээлжээ. Бас 752 хүн бэртэж, гэмтсэн байна.
Байгалийн гамшиг одоо ч үргэлжилж, үерт автсан гэрийнхээ дээвэр дээр хашигдсан олон мянган хүн эрх баригчдаас аврал эрж буйг сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгүүд харуулж байгаа.
Вьетнамын сүүлийн 30 жилийн түүхэнд ийм хүчтэй далайн хар салхи бүртгэгдэж байгаагүй юм. Гамшгийн улмаас тус улсын хойд хэсэгт 1.5 сая хүн цахилгаан хангамжгүй болжээ.
Даваа гарагт Фу То мужийн нутагт оршдог Фон Чау гүүр үерийн усанд нурахад дээр нь зорчиж байсан хэд хэдэн автомашин голд унасан юм.

Вьетнамд газардах үедээ 150 км/цаг хүрч байсан хар салхины хурд одоо саарсан бөгөөд баруун зүгт шилжиж, хөрш Лаос улсын нутагт хүрээд байгаа.
Вьетнамын засгийн газар хойд бүсийнхээ 18 мужийн 401 засаг захиргааны нэгжид үер ус, хөрсний гулсалтын сэрэмжлүүлэг гаргаад байна.
Яги хар салхи Вьетнамд хүрэхээсээ өмнө Хятадын өмнөд хэсэг, Филиппиний хойд нутгийг дайрахдаа нийт 24 хүний амийг хөнөөсөн юм.
Уур амьсгалын өөрчлөлт далайн хар салхины эрчийг нэмэгдүүлж, давтамжийг ойртуулсан гэж судлаачид тайлбарлаж байна.
Эх сурвалж: BBC
| Яги далайн хар салхины улмаас Вьетнамд амь үрэгдсэн хүний тоо 127 хүрчээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55