Өнөөдрийн байдлаар нийслэлд гурван төвлөрсөн хогийн цэг байдаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгадаг байна. Тиймээс хог хаягдлыг булж устгах аргаас илүү дэвшилтэт технологийг ашиглан устгах хий шатаах байгууламж барих төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон нар уулзалтын үеэрээ хэлэлцлээ.
Уг төслийн талаар Элчин сайд Чой Жин Вон “Дэлхий дахинд хог хаягдлыг боловсруулан устгах хоёр төрлийн аргыг түгээмэл ашиглаж байна. Нэгдүгээрт булж устгах, хоёрдугаарт шатаах арга. Булж устгах аргын хувьд метан хийг ихээр ялгаруулдаг. Энэ нь дэлхийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна. Бидний хувьд эсрэгээрээ гарч байгаа метан хийг шатааснаар хүлэмжийн хийг бууруулна гэж үзэж байгаа юм” гэв.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр хог хаягдлыг боловсруулах нь хотын менежмент, байгаль орчныг хамгаалах чухал хэсэг, ард иргэдийн амин чухал эрх ашигтай ч холбоотой гэдгийг онцлоод энэ чиглэлээр гадаад улсын сайн туршлагаас судлах, хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ.
Хий шатаах байгууламжийн төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2009 онд Японы компанийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд энэ нь шүүрсэн ус цэвэрлэх системгүй, мембран хучлагагүй энгийн хогийн цэг. Тус төвлөрсөн хогийн цэгт гол төлөв Багануур, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдээс хог хүлээн авдаг. Хоногт ирж буй хогийн дундаж хэмжээ 2,348 тонн байгаа нь Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж буй нийт хогийн 62 орчим хувийг эзэлдэг байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Чой Жин Вон: Хогийг булж устгах арга метан хийг ихээр ялгаруулдаг. Энэ нь дэлхийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55