“Цагийн ажил хийлгэж, мөнгө өсгөж өгнө”, “Бараа захиалах, сурталчилгаа зэрэг онлайнаар цагийн ажил хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт зарууд Facebook, What’s up, Tik Tok, Telegram зэрэг платформуудаар нийтлэгдэж байна.
Уг зар нь танаар үе шаттайгаар даалгавар биелүүлэх буюу ажил хийлгэх бөгөөд эхлээд дансандаа мөнгө байршуулж, байршуулсан мөнгөний хэмжээнээс хамаарч таны мөнгө 10,20,30 хувиар өснө гэж итгүүлнэ. Ийнхүү эхний даалгаврыг биелүүлсний дараа дахин мөнгө байршуулж дараагийн даалгаврыг биелүүлэх эрх үүсэх бөгөөд бүх шатыг амжилттай дуусгаснаар та өсгөсөн мөнгөө авах боломжтой гэх процессоор явагдана.
Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 716 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 64 буюу 9 хувь нь зөвхөн Залилах гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд иргэдэд нийт 473 гаруя сая төгрөгийн хохирол учирсан байна.
Нийт бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 51 буюу 80% нь цахим хэрэгсэл /facebook, telegram/ ашиглан үйлдэгдсэн байх бөгөөд фэйсбүүкээ алдсаны улмаас танил найз нөхдөөс нь мөнгө гуйж залилсан 16 хэрэг, онлайнаар бараа захиалж залилуулсан 8 хэрэг, телеграмаар цагийн ажил хийж мөнгө өсгөнө гэж залилуулсан 21 хэрэг, зээл олгоно гэсэн зарын дагуу залилуулсан 4 хэрэг, бусад аргаар үйлдэгдсэн 15 хэрэг тус тус бүртгэгджээ.
Тухайлбал:
Хэрвээ та цахимаар аливаа төрлийн үйлчилгээ авах, бараа материал худалдах, худалдан авах гэж байгаа бол үл таних хүнд урьдчилгаа, шимтгэл, баталгаажуулах төлбөр зэргээр урьдчилж мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулъя.
Иргэн та цахим залилан болон цахим халдлагад өртсөнийг мэдсэн даруйдаа 102 дугаарт дуудлага, мэдээлэл өгөх эсвэл Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв фэйсбүүк хаягаар өөрийн цахим халдлагад өртсөн, данснаасаа мөнгө алдсан талаарх мэдээллээ өгөх боломжтой.
| Сэрэмжлүүлэг: "Онлайн цагийн ажил хийлгэнэ" гэх залилан нэмэгджээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55