Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-ийн 44 дэх удаагийн Eрөнхий ассамблeй Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-ын Дeли хотноо энэ сарын 8-ны өдөр болж тус байгууллагыг 2024-2028 оны олимпын циклд удирдах Гүйцэтгэх зөвлөлийн сонгууль явагдав.
Улмаар Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг ирэх дөрвөн жилд АОЗ-ийн гүйцэтгэх зөвлөлд сонгогдон ажиллах боллоо.
Энэ удаагийн ерөнхий ассамблейд 45 орны төлөөлөгчид цахимаар болон танхимаар оролцож, нууц санал хураалтын дүнгээр 44 Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны дэмжлэг авсан Ража Рандхир Сингхийг тэргүүнээр сонголоо.
АОЗ-ийн Eрөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2021 оноос ажилласан Ража Рандхир Сингх нь өдгөө 77 настай. Тэрбээр олимпын наадамд таван удаа, Азийн наадамд дөрвөн удаа оролцсон тамирчин. Түүнчлэн 2001-2014 онд ОУОХ-ны гишүүн, 2014 оноос Хүндэт гишүүнээр ажиллаж байна.
Энэ үeэр АОЗ-ийн Байнгын хороодын дарга нар сонгогджээ. МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг Соёлын байнгын хорооны даргаар ирэх дөрвөн жил ажиллах үүргийг хүлээн авлаа.
АОЗ-ийн дүрмийн дагуу Удирдах зөвлөлийн гишүүд болон Ёс зүйн хорооны дарга, гишүүдийн сонгуулийг тус тус явуулсан бөгөөд “Ханжоу 2022” Азийн наадмын тайланг хэлэлцэж, “Айчи Нагояа 2026” Азийн наадмыг Зохион байгуулах хорооны бэлтгэл ажлын мэдээллийг хүлээн авч, улмаар 2025 онд Азийн танхимын болон тулаан спортын наадмыг зохион байгуулах Ряд хотноо тус наадмын тугийг гардуулан өгөв.
Ташрамд дурдахад МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нь "Айчи Нагоя 2026" Азийн наадмын зохион байгуулах хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөгөө чиглэл өгөх АОЗ-ийн Зохицуулах хороо /Coordination Committee of OCA/-ны гишүүнээр мөн ажиллаж буй. Тиймээс энэ сарын 19-20-ны өдрүүдэд Япон улсад болох тус хорооны хурлаар тамирчдын хотхоны асуудлыг шийдэх чиглэлийг АОЗ-ийн Ерөнхий ассамблейгээс өгчээ.
Эх сурвалж: МҮОХ
| МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн Олимпын Зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлд сонгогдлоо |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55