Монгол Улсын хэмжээнд 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтэр, цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ. Нийт тохиолдлын 337 буюу 64.4 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол, насны хувьд 216 буюу 41.3 хувийг 0-18 насныхан эзэлж байна.
Шалтгааны хувьд, скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол 92.9 хувийг эзэлж байгаа юм. Тухайлбал:
·Скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -486 (92.9%)
·Цахилгаан дугуйтай /сурон/ зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -20 (3.8%)
·Мопедтой зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -17 (3.3%)
Мөн нийт тохиолдлын 124 буюу 49.9 хувийг скүүтэрээс унаж гэмтэх шалтгаан эзэлсэн бол, 5-14 насанд өндөр хувьтай байна. Скүүтэртэй зорчигч бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гэмтэх тохиолдол 97 буюу 45.3 хувийг эзэлж буй бөгөөд ихэнх нь 15-24 насныхан байна. Явган зорчигч скүүтэрт мөргүүлж гэмтэх тохиолдол нийт 19 бүртгэгдсэн бөгөөд 5-9 болон 50-54 насныхан өндөр хувийг эзэлж байна.
Цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтэл нийт 20 буюу 85 хувийг эзэлж байгаа бол, ихэнх нь 10-29 насныхан байна. Мопедоос үүдэлтэй осол гэмтлийн тохиолдол нийт 17 бөгөөд 15-аас дээш насныхан дунд түгээмэл тохиолдож байна.
Скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл, 465 буюу 88.9 хувь нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар, скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн улмаас нийт 523 хүн яаралтай тусламж авсан бөгөөд үүний 25 (4.8%) нь хэвтэн эмчлүүлсэн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрэгсэд байна. Эдгээрээс 22 (88%) нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд 40.9 хувь нь шуу ясны хугарал, 27.3 хувь нь шилбэний хугарал, 13.6 хувь нь дунд чөмөгний хугарлыг засаж бэхлэх мэс заслын тусламж авчээ.
| Скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол хамгийн өндөр байна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55