Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Толгойн мэс заслын тасгийн их эмч Д.Ган-Эрдэнэ, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Ш.Мэндбаяр, жолооч Д.Энхжаргал нарын алсын дуудлагын баг Ховд аймагт ажиллаж, гавал тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай тусламж үзүүллээ.
Тухайлбал, тус баг бүрэлдэхүүн Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч Б.Батбулган, Б.Лхагвасүрэн болон мэдээгүйжүүлгийн эмч П.Балжинням, мэдээгүйжүүлгийн сувилагч Н.Ганчулуун, мэс заслын сувилагч Ц.Отгонжаргал нартай хамтран явганаас савж унан гэмтсэн 62 настай дээрх өвчтөнд яаралтай мэс засал эмчилгээ хийж, амь насыг нь аварсан байна.
Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас шилжин эмийн эмчилгээ хийлгэж байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
| ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Ховд аймагт тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс засал хийлээ |
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35