Манай улсад айлчил буй ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинийг албан ёсоор угтаж авах ёслол Төв талбайд өнөөдрийн 13:00 цагт товлогдсон.
Энэхүү айлчлалыг эсэргүүцсэн NoWar хөдөлгөөний төлөөллийг цагдаагийн алба хаагчид саатуулсан байна. Тус хөдөлгөөний зургаан хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Төв талбайгаас саатуулжээ.
Тэднийг ямар үндэслэлээр саатуулсан болохыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Асууж тодруулж тайлбар авч байгаа, баривчилсан зүйл байхгүй. Жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийг нь хангасан, харин тогтоосон бүс рүү буюу төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеийн хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн учраас ямар зорилгоор нэвтэрснийг заавал тодруулдаг. Цагдаа айлчлалын аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байгаа" гэдэг хариулт өглөө.
Харин NoWar хөдөлгөөний төлөөлөл Б.Цацралаас болсон явдлын талаар тодруулахад “Биднийг Төрийн ордны зүүн талаар гарч ирмэгц ОХУ-ын далбаа барьсан хүмүүс дайрч, биед халдсан. Гэвч тэнд байсан цагдаа нар ямар нэг үйлдэл хийгээгүй.
Дараа нь биднийг Сүхбаатар дүүргийн I хэлтэст авчирсан. Бидний зургаан хүнийг цагдаагийн хэлтсийн грашид буулгаад, дөрөвдүгээр давхарт нэг цагдаагаар мануулаад, шалан дээр суулгаад 30 минут болж байна. Яах гэж энд авчирсан талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, хэн ч биднээс тайлбар аваагүй, яах нь тодорхойгүй байна.
Бид дайны гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Путиний айлчлалыг эсэргүүцэж, эрх баригчдаас Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцын дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, дагаж мөрдөхийг шаардаж байгаа юм.
Энэ айлчлал нь манай улсын хөгжлийг гацааж, дэлхийн бусад улсаас таслах гэсэн оролдлого. Орос улс бидэнд үргэлж дээрэнгүй хандсаар ирсэн. Бид эрчим хүч, эдийн засаг, түлшний асуудалд бие даасан байх ёстой.
Путинийг хүлээж авч байгаа Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, УИХ-ын 126 гишүүн үүнээс хойш эх орноосоо урвагчид гэж дуудуулах болж байна” гэв.
| Б.Цацрал: Биднийг СБД-ийн Цагдаагийн I хэлтсийн дөрөвдүгээр давхрын шалан дээр 30 минут суулгаж байна |
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55