Франц улсын нийслэл Парис хотод зуны 17 дугаар паралимпын наадам зургаа дахь өдрөө болж байна.
Өнөөдөр тус наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорино.
Урьдчилсан харваанд Д.Сэлэнгээ гуравдугаар байр, Б.Оюун-Эрдэнэ 18 дугаар байр эзэлсэн бөгөөд Д.Сэлэнгээ өнөөдөр Колуб улсын тамирчинтай халз харвах бол Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын харваачтай цэц сорих нь.
Д.Сэлэнгээ “Токио-2020” паралимпын наадамд оролцсон туршлагатай ба пара байт харвааны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн анхны монгол эмэгтэй харваач болсон юм.
Харин Б.Оюун-Эрдэнэ 2023 оны Азийн АШТ-ий алтан медальтай бөгөөд “Лондон-2012” паралимпын наадамд өрсөлдөж байлаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
| Өнөөдөр Монголын хоёр харваач цэц сорино |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17