Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын Роснефть компанийн Худалдаа ложистик хариуцсан захирал Андрей Баготенковыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчлах гэж буйд таатай байгаагаа тэмдэглээд, манай хоёр улс газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэн, өргөжүүлэхэд дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлэв.
ОХУ-ын Эрчим хүчний яамнаас “Газрын тосны нийлүүлэлтийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслүүдийг ирүүлснийг хүлээн аваад байгаагаа дурдсан юм.
ОХУ-ын Роснефть компанийн Худалдаа ложистик хариуцсан захирал Андрей Баготенков ОХУ, Монгол Улс хоорондын харилцааг онцлоод Монгол Улс ОХУ-ын хувьд стратегийн томоохон хөрш улс гэдгийг тэмдэглэж, түүхийн урт хугацаанд Монгол, ОХУ хоёр улсын тогтвортой харилцаа үргэлжилсээр байгааг дурдав.
Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн хэрэглээ хурдтай өсөж байгаа нь хөгжлийн нэгэн чухал үзүүлэлт болж байгааг тэмдэглэсэн байна. Роснефть компани Монгол Улсын бензин, түлшний 90 орчим хувийг дангаар хангаж байгааг тэмдэглээд, үнийн уян хатан, тогтвортой бодлогыг баримтлан ажиллаж, хөнгөлөлттэй нөхцөлийн үнийг санал болгон ажиллаж байгаагаа дурдав.
| "Роснефть компани үнийн уян хатан, тогтвортой бодлого баримталж, хөнгөлөлттэй нөхцөл санал болгож байгаа" гэв |
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35