Торонтогийн олон улсын кино наадам эхлэхэд долоо хоног үлдээд байна. Энэ наадмын дэлгэцнээ, цаг уурын өөрчлөлтийн улмаас малгүй болж хот бараадсан монгол айлын түүхийг өгүүлэх “Чоно үүр шөнөөр ирдэг” (The Wolves Always Come at Night) баримтат кино гарахаар болжээ. Монгол, Австрали, Герман, Кубын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн энэ кино 96 минут үргэлжлэх бөгөөд зудад малаа алдсан Д.Даваасүрэн, Д.Отгонзаяа нар зохиолч, найруулагч Габриэллэ Брэдитэй хамтран амьдралын түүхээ кино зохиол болгон бичиж, гол дүрд өөрсдөө тогложээ. Киноны зохиолыг баримт, уран зөгнөл хослуулан бичсэнээрээ онцлог. Баянхонгор аймгаас Улаанбаатарт шилжин суурьшсан, дөрвөн хүүхэдтэй, Д.Даваасүрэнгийнх хэмээх айлын амьдралыг өгүүлэх энэ кинонд Монголоос "Guru Media" компани хамтран ажиллажээ. Киноны эрхийг баримтат кино борлуулалтын "Cinephil" компани худалдан аваад байгаа аж. Кино ирэх сарын 9, 10, 12, 14-нд дэлгэцнээ гарна.
| Торонтогийн олон улсын кино наадмын дэлгэцнээ монгол кино гарахаар болжээ |
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55