Перу улсын нийслэл Лима хотод өчигдөр жүдогийн өсвөрийн ДАШТ эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 48 орны 403 жүдоч оролцож буй.
Манай улсаас Д.Энхбаатар, Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Ц.Хулан нарын дөрвөн дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй Перу улсыг зорьсон билээ.
Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 50 кг-ийн жинд Б.Чинхүслэн, П.Алтанцоож, 55 кг-ийн жинд Б.Бат-Энэрэл, Б.Цолмон-Од, охидын 40 кг-ийн жинд Б.Эгшиглэн нар хүч сорилоо.
Тэднээс хөвгүүдийн 55 кг-ийн жинд Б.Бат-Энэрэл мөнгө, 50 кг-ийн жинд Б.Чинхүслэн хүрэл медаль хүртэв.
Б.Бат-Энэрэл эхний даваанд хийлээд Мексикийн Жассем Эдвард Файер Солорсаног, дараагийн тойрогт ОХУ-ын Роман Кузнецовыг, хэсгийн аваргын төлөө АНУ-ын Хенри Парсаданианыг ялаад хагас шигшээд Францын Томас Сассиг илүүрхсэн юм.
Шигшээд Азербайжаны Нихад Мамишовт дийлдсэнээр мөнгөн медаль зүүлээ.
Мөн Б.Чинхүслэн эхний тойрогт гоц мөргөөд Украины Ростислав Кострыкинийг ялсан ч хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Алексей Топтыгинд ялагджээ. Манай тамирчин дагах барилдаанд Францын Аксел Кюкийг хожоод хүрлийн төлөө Казахстаны Рассулхан Габитыг буулган авчээ.
| Жүдогийн өсвөрийн ДАШТ-ий эхний өдөр Б.Бат-Энэрэл мөнгө, Б.Чинхүслэн хүрэл медаль хүртлээ |
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35