Энэхүү түүхэн ялалтын үнэ цэн ач холбогдлыг Монгол Улсын иргэд, хүүхэд залуучуудад ойлгуулан сурталчлах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх зорилготой үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу Дорнод аймгийн Халх гол суманд зохион байгуулагдлаа.
Энэ хүрээнд Ялалтын хөшөө, БНМАУ ын баатар Л.Дандар, Ерөн баатрын хөшөө, Хилчин дайчдын хөшөө, Яковлевын танкчдын хөшөө, Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, төв талбайд Төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын оролцсон цэргийн ёслолын жагсаал, баярын хурал, хүндэтгэлийн концерт, иргэд хөдөлмөрчдөд зориулсан үдшийн цэнгүүн, ёслолын буудлага боллоо.
Уг арга хэмжээнүүдэд ҮАБЗ -ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, тус зөвлөлийн ажлын албаны дарга хошууч генерал Д.Ариунболд, ЗХЖШ -ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын нарийн бичгийн дарга, БХЯ-ны газрын дарга хурандаа Р.Энхболд, ХХЕГ -ын дарга, Хилийн цэргийн командлагч хошууч генерал Х.Лхагвасүрэн нарын албаны зочид төлөөлөгчид болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцлоо.

| Халх голын ялалтыг 85 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ Халх Гол суманд үргэлжиллээ |
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35