Хүүхдийн тоглоомын талбай руу автомашин дайрч орж хүүхэд гэмтээсэн гэх цахим сүлжээнд тавигдсан мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
ЦЕГ-ын ХМОННХ-ийн мэргэжилтэн Д.Оюун "Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Шинэ-Өргөө хорооллын хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд мөргөж гэмтээлээ гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 13:10 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн.
Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт хийхэд Prius20 маркийн автомашин тоглоомын талбайд тоглож байсан 6-9 насны дөрвөн хүүхдийг мөргөсөн. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал сайн, эмнэлгийн тусламж авсан байна.
Автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон. Энэхүү дуудлага мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байгаа" хэмээн ярилаа.
| Тоглоомын талбайд тоглож байсан 6-9 насны дөрвөн хүүхдийг автомашинаар мөргөж гэмтээжээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17