Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Улсын чанартай авто зам, замын байгууламжид үерийн улмаас үүссэн гэнэтийн эвдрэлийг сэргээн засварлахад шаардагдах 4,9 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргана. Үерийн улмаас эвдэрсэн улсын чанартай авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулж, улсын чанартай авто замын сүлжээний байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд үүрэг болголоо. Цаашид улсын чанартай авто зам, замын байгууламжид байгалийн гэнэтийн хүчин зүйлсээс шалтгаалан үүссэн саадыг арилгах, эвдрэлийг сэргээн засварлах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай зардлыг “Улсын авто замын сан”-гаас бүрэн санхүүжүүлж байх боломжийг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд даалгав.
Товч мэдээ
| Үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо |
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35